Танилцуулга
     
 
 
 
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь батлагдсан орон тоогоор Дарга, Дэд дарга, Санхүү аж ахуйн тасгийн дарга, Хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн, ахлах шийдвэр гүйцэтгэгч 10, шийдвэр гүйцэтгэгч 77, ахлах нягтлан бодогч 2, тооцооны нягтлан бодогч 2, касс нярав 2, бичиг хэргийн эрхлэгч, мэдээллийн технологийн ажилтан, дуудлага худалдаа хариуцсан ажилтан, архивын ажилтан, гүйцэтгэх хуудас бүртгэл лавлагааны ажилтан 2, эрлийн ажилтан 8, Автын механик, жолооч 8, хамгаалалтын ажилтан 3, тогооч 2, үйлчлэгч 3, аж ахуйн ажилтан, слесарь, цахилгаанчин, нийт 132 ажилтан албан хаагчидтайгаар Нийслэлийн 6 дүүрэг,  69 тойрогт Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.
 
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД
2018 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2018 оныг "АЛБА ХААГЧДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАР, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, МАНЛАЙЛЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ" жил болгон зарлаж, дэвшүүлсэн зорилтын хүрээнд:
  • Алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэг, ажлын байрны сахилга хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлэх;
  • Шинэчлэн батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчилан таниулах ажлыг эрчимжүүлэх;
  • Алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулан, тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх;
  • Санхүүгийн  сахилга батыг сайжруулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах;            
Нэг цэгийн үйлчилгээ
  • Өргөдөл, гомдол хариуцсан ажилтан нь Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч, хариуг хуулийн хугацаанд хүргүүлэн ажиллаж байна.  
  • Бүртгэл, бичиг хэрэг хариуцсан ажилтан нь Хуулийн этгээд, аж ахуйн нэгж албан байгууллагаас ирүүлсэн албан бичиг хүлээн авах, хариуг хүргэх,
  • Гүйцэтгэх хуудас хүлээн авах ажилтан нь шүүхээс ирүүлсэн гүйцэтгэх хуудас хүлээн авч цахим бүртгэлд бүртгэдэг.
  • Албадан дуудлага худалдаа хариуцсан ажилтан нь Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүлээн авч, Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны талаар мэдээлэл өгч ажиллана. 
  • Албаны www.niislel.cd.gov.mn цахим хуудсыг ажиллуулж, олон нийтийн сүлжээ facebook хуудсанд мэдээлэл түгээж, nshga@cd.gov.mn цахим шуудангаар иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, 7019-7019, 7703-1199 дугаарын нээлттэй утсыг тогтмол ажиллуулж байна.

Архивын үйлчилгээ

  • Байгууллагын архивын хадгаламжийн санд хадгалагдаж байгаа буцаасан гүйцэтгэх хуудас, дууссан гүйцэтгэх хуудас, урамшуулал бодогдсон гүйцэтгэх хуудасны нийт 5520 хадгаламжийн нэгжээс иргэд аж ахуйн нэгжид лавлагаа, баримтын хуулбар олгодог.
Иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар
 
     Иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод нээлттэй болгох, хүнд суртал чирэгдлийг багасгах, хүртээмжтэй ажиллах үүднээс албаны дарга, дэд дарга нар, өргөдөл гомдол хариуцсан ажилтан болон дүүргүүдийн ахлах гүйцэтгэгч нар өдөр бүр иргэдийг тогтмол хүлээн авч, санал хүсэлт хүлээн авах утас, саналын хайрцгийг тогтмол ажиллуулан, иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээг сар бүрээр тооцон гаргаж байна.
 
 
НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР

 

Дээшээ