Танилцуулга
 
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь батлагдсан орон тоогоор Дарга-1, Дэд дарга -2, Тоо бүртгэлийн хэлтсийн дарга-1, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга-1, ахлах шийдвэр гүйцэтгэгч 13, шийдвэр гүйцэтгэгч 105, ахлах нягтлан бодогч 2, тооцооны нягтлан бодогч 2, нярав 2, бичиг хэргийн ажилтан, мэдээллийн технологийн инженер, дуудлага худалдаа хариуцсан ажилтан, архивын ажилтан, гүйцэтгэх хуудас бүртгэл лавлагааны ажилтан 4, эрлийн ажилтан 7, Автын механик, жолооч 8, хамгаалалтын ажилтан 3, үйлчлэгч 3, аж ахуйн ажилтан, цахилгаанчин, нийт 169 ажилтан албан хаагчидтайгаар Нийслэлийн 6 дүүрэг, 81 тойрогт Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.
 
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД
2021 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2021 оныг "ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ   АЖИЛЛАГААНД ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ НЭВТРҮҮЛЖ, АЛБАНЫ БЭЛЭН БАЙДАЛ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ" болгон зарлаж, дэвшүүлсэн зорилтын хүрээнд:
  • Эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэн, ашиглалтыг эрчимжүүлэх;
  • Байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлэх;-Шударга ёс, ил тод байдлыг хангаж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, хүндрэлгүй зохион байгуулах;
  • Нийт бие бүрэлдэхүүний цэрэгжилт, албаны бэлэн байдал, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх;
 
Нэг цэгийн үйлчилгээ
  • Өргөдөл, гомдол хариуцсан ажилтан нь Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч, хариуг хуулийн хугацаанд хүргүүлэн ажиллаж байна.  
  • Бүртгэл, бичиг хэрэг хариуцсан ажилтан нь Хуулийн этгээд, аж ахуйн нэгж албан байгууллагаас ирүүлсэн албан бичиг хүлээн авах, хариуг хүргэх,
  • Гүйцэтгэх хуудас хүлээн авах ажилтан нь шүүхээс ирүүлсэн гүйцэтгэх хуудас хүлээн авч цахим бүртгэлд бүртгэдэг.
  • Албадан дуудлага худалдаа хариуцсан ажилтан нь Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүлээн авч, Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны талаар мэдээлэл өгч ажиллана. 
  • Албаны http://www.niislel.cd.gov.mn цахим хуудсыг ажиллуулж, олон нийтийн сүлжээ facebook хуудсанд мэдээлэл түгээж, nshga@cd.gov.mn цахим шуудангаар иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, 7019-7019, 7703-1199 дугаарын нээлттэй утсыг тогтмол ажиллуулж байна.

Архивын үйлчилгээ

  • Байгууллагын архивын хадгаламжийн санд хадгалагдаж байгаа буцаасан гүйцэтгэх хуудас, дууссан гүйцэтгэх хуудас, урамшуулал бодогдсон гүйцэтгэх хуудасны нийт 5520 хадгаламжийн нэгжээс иргэд аж ахуйн нэгжид лавлагаа, баримтын хуулбар олгодог.
Иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар
 
     Иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод нээлттэй болгох, хүнд суртал чирэгдлийг багасгах, хүртээмжтэй ажиллах үүднээс албаны дарга, дэд дарга нар, өргөдөл гомдол хариуцсан ажилтан болон дүүргүүдийн ахлах гүйцэтгэгч нар өдөр бүр иргэдийг тогтмол хүлээн авч, санал хүсэлт хүлээн авах утас, саналын хайрцгийг тогтмол ажиллуулан, иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээг сар бүрээр тооцон гаргаж байна.
 
 
НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР

 

Дээшээ