Оны шилдгүүд
НЯМХҮҮГИЙН УРАНЧИМЭГИЙН ТАНИЛЦУУЛГА
 
1981 онд ерөнхий боловсролын 47 дугаар сургууль, 1983 онд Анагаах ухааны дунд сургууль, 1987 онд Улсын багшийн их сургууль, 2003 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.
1984 -2002 онд Баянзүрх  дүүргийн  нэгдсэн  эмнэлэгт сувилагч, дүн бүртгэгч, бага  эмч, 2004-2007  онд  Нийслэлийн  шийдвэр  гүйцэтгэх  албаны Баянгол  дүүргийн  145 дугаар  тойргийн  шийдвэр  гүйцэтгэгч, 2007 -2009 онд  Хадгаламж Зээлийн  Хоршоодын Төлбөр  Барагдуулах  Ажлын  албанд  шийдвэр  гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгч, 2009 -2017 онд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр  гүйцэтгэгч, 2017-2018 онд хүний нөөц  сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Чингэлтэй дүүргийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, 2018 -2019 онд хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан хяналт шалгалтын мэргэжилтэн, 2019 -2020 онд Шийдвэр гүйцэтгэлийн тоо бүртгэлийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтэн, 2020 оны 03 дугаар сараас цэргийн алба хаасан хугацааны тэтгэвэр тогтоолгосон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90,95 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  “Албаны төлөө-III, II, I” дүгээр зэргийн тэмдэг, “Хүндэт тэмдэг, Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч, Салбарын тэргүүний ажилтан, Хууль зүй, дотооод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”, Төрийн дээд шагнал “Цэргийн хүндэт” медалиар тус тус шагнагдсан байна.  
 
 
БАТБААТАРЫН БАТЦЭРЭНГИЙН ТАНИЛЦУУЛГА
 
1998 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын тэргүүний 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2000 онд Цагдаагийн академийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль ухааны магистр. 
    2000-2004 онд Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд 105 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, 2004 -2018 онд  Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд 85 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Сүхбаатар дүүргийн 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, Хан-Уул дүүргийн 178 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, 2018 оны 4 дүгээр сараас Баянгол дүүргийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр дэвшин томилогдон ажиллаж байна.
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90,95 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-III,II, I”дүгээр зэргийн тэмдэг, “Хүндэт тэмдэг, Салбарын тэргүүний ажилтан, Хууль зүй, дотооод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдсан.
 
 
ЦОГТ-ОЧИРЫН ЦОЛМОНТУЯАГИЙН ТАНИЛЦУУЛГА
 
1992 онд 10 жилийн 21 дүгээр дунд сургууль,1996 онд “Цог” гадаад хэлний дээд сургууль, 1997-2002 онуудад Монгол Улсын багшийн их сургууль, 2004 онуудад Цагдаагийн Академийг тус тус төгссөн. Хятад хэлний орчуулагч, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.
 
2002 -2006 онд Хорих 407 ангид хянагч, 2006-2013 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Баянзүрх дүүргийн 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, өргөдөл гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн, 2015-2017 онд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, 2017-2020 онд Баянзүрх дүүргийн 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, 2020 оны 01 дүгээр сараас Баянгол дүүргийн 142 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90,95 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-III, II, I” дүгээр зэргийн тэмдэг, “Хууль зүй, дотооод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнагдсан
 
ВЫЧЕСЛОВЫН УРАНЦЭЦЭГИЙН ТАНИЛЦУУЛГА
 
1992 онд Ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль, 2005 онд Цагдаагийн академийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
        2007-2013 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Чингэлтэй дүүргийн 123 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, 2013-2020 онд Баянгол дүүргийн 181 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, 2020 оны 01 дүгээр сараас Чингэлтэй дүүргийн 123 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байна. 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90,95 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  Албаны төлөө-III, II дугаар зэргийн тэмдэг,  “Хүндэт тэмдэг, Хууль зүй, дотооод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”, Байгууллагын 2019 оны шилдэг шийдвэр гүйцэтгэгчээр шалгарч тус тус шагнагдсан.
 
 
 
 
МАНГАЛЫН ҮҮЛЭНСОЛОНГЫН ТАНИЛЦУУЛГА
 
2004 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2008 онд “Отгонтэнгэр” Их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
2009-2015 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 156 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, 2015-2016 онд 139 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, 2016 оны 05 дугаар сараас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байна. 
      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90, 95 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, “Албаны төлөө-III” дугаар зэргийн тэмдэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2016 оны тэргүүний шийдвэр гүйцэтгэгч”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2017 оны ”Хамгийн шилдэг ахлах шийдвэр гүйцэтгэгч”-ээр тус тус шагнагдсан. 
 
 
 
ВАНГАНЖАВЫН АЛТАНЗУЛЫН ТАНИЛЦУУЛГА
 
1997 онд Улаанбаатар хотын 10 жилийн 3 дугаар дунд сургууль, 2001 онд “Их засаг” их сургууль, 2016-2018 онд “Их засаг” их сургуулийн хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.
1987-2008 онд Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд 39 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, 2008-2015 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 141 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, 2015-2018 онд 2018-2019 онд Сонгинохайрхан дүүргийн 130 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, 2019 оны 08 дугаар сараас Баянзүрх дүүргийн 2 дугаар тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байна. 
      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90, 95 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, “Албаны төлөө-III, II” дугаар зэргийн тэмдэг, Салбарын тэргүүний ажилтан, Хууль зүй дотоод хэргийн яамны Хүндэт жуух” бичгээр тус тус шагнагдсан. 
 
 
 
БАЛДОРЖИЙН ОТГОНБАЯРЫН ТАНИЛЦУУЛГА
 
2001 онд Нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 2005 онд Цагдаагийн академи, 2006 онд Боловсрол шинжлэх ухааны яамны “Багшлах эрхийн дамжаа”-г тус тус суралцаж төгссөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил-эрх зүйч мэргэжилтэй. 
 2005 -2007 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ерөнхий жижүүр, Цагдаагийн академийн Шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тэнхимийн багш, 2007 -2011 онд  Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны ээлжийн дарга, 2011-2015 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, 2020 оны 01 дүгээр сараас Баянгол дүүргийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90,95 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-III, II, I” дүгээр зэргийн тэмдэг, “Хууль зүй, дотооод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдсан
 
   
ДОРЖХОРЛООГИЙН ОТГОНЧИМЭГИЙН ТАНИЛЦУУЛГА
   
Дэслэгч Доржхорлоогийн Отгончимэг нь 1996 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургууль, 2013 онд Дотоод хэргийн их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
 
2005-2007 онд Хэнтий аймаг дахь Хорих 419 дүгээр ангид холбоочноор, 2007 -2014 онд Цагдан хорих 461 дүгээр ангид хянагч, телехяналтын операторчин, 2014-2020 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Чингэлтэй дүүргийн 121 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, 2020 оны 01 дүгээр сараас Баянгол дүүргийн 148 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. 
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90,95 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-III, II, I” дүгээр зэргийн тэмдэг, “Хууль зүй, дотооод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2019 оны хөдөлмөрийн аваргаар шалгарч тус тус шагнагдсан