Үе үеийн удирдлагууд

Бандижавын Дашцэрэн

 

1957-1967 онд Говь-Алтай аймгийн 10-н жилийн сургууль, 1967-1970 онд Санхүү, эдийн засгийн техникум, 1978-1982 онд Монгол Улсын Их Сургууль, 1983-1985 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Б.Дашцэрэн хууль хяналтын байгууллагад 30 гаруй жил ажилласан.

Б.Дашцэрэн 1970-1997 он хүртэл Нийгмийг Аюулаас хамгаалах Яамны эмнэлэгт данс хөтлөгч, Улаабаатар хотын Цагдаагийн газарт өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Цагдаагийн ерөнхий газрын Хэв журмын хэлтэст ахлах байцаагч, Групп хэсгийн дарга, Улаанбаатар Төмөр замын Цагдаагийн хэлтэст хэв журмын тасгийн даргаар тус тус ажиллаж байгаад 1997 оны 01-р сард Нийслэлийн Шийдвэр Биелүүлэх албаны дарга, 1999 оноос Шүүхийн Шийдвэр Биелүүлэх ерөнхий Газарт Хяналт шалгалтын албаны шадар гүйцэтгэгч, тасгийн дарга, 2002 оноос Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх албаны даргаар тус тус ажиллаж байгаад 2004 оны 6-р сард Цэргийн байнгын тэтгэвэрт гарсан.

Цэргийн гавъяаны одон, Цэргийн хүндэт медаль, Зэвсэгт хүчний 60, Ардын хувьсгалын 60,70, 80 жилийн ойн медалиудаар тус тус шагнагдсан. Хурандаа цолтой.

 

Дамбын Галсанпунцаг

 

1954-1964 онд Ерөнхий боловсролын дунд сургууль, 1964-1967 онд МХЗ Эвлэлийн илгээлтээр, 1972-1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын УИС-ын хуулийн ангийг төгссөн.

 Улаанбаатар хотын Мах комбинатын өргөтгөлт, 1967-1970 онд хугацаат цэргийн алба, 1970-1972 онд Зурагт, радиогийн техникийн төвд техникч, 1977-1981 онд Дархан хотын шүүхийн орлогч дарга, 1981-1983 онд Хэнтий аймгийн шүүхийн дарга, 1983-1993 онд Хөвсгөл аймгийн шүүхийн дарга, 1993-1998 онд Хөвсгөл аймгийн Ерөнхий шүүгч 1998-1999 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар томилогдон ажилласан. Хошууч цолтой. 1999 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч.

 

Цоодолын Мөнхжаргал

 

Хууль зүйн ухааны магистр, орос хэлтэй.

ЗХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг 1982-1987 онд суралцан төгсөж 1987-1989 онд 0409 дүгээр ангид отрядын дарга, 1989-1992 онд Хорих ял эдлүүлэх газарт ахлах төлөөлөгч, 1992-1999 онд Эрдэнэтийн хорих 0437 дугаар ангийн дарга, 1999-2000 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2000-2001 онд Хорих ял эдлүүлэх газрын дэд дарга, 2001-2002 онд Хорих ял эдлүүлэх газрын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. 2016 оны 12 сараас эхлэн ШШГЕГ-ын ахмадын хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан

 

Дулмаагийн Эрдэнэсүх

1986 онд Нийгмийг Аюулаас хамгаалах Яамны Цэргийн Дээд Сургуулийг Цэргийн улс төрийн дээд боловсролтой офицер, улс төрийн ажилтан, 1996 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх Зүйч мэргэжлээр,2005 онд Удирдлагын Академийг Бизнесийн Удирдлагын менежер мэргэжлээр тус тус дүүргэсэн. 

1986-1998 онд Хилийн цэрэгийн анги, нэгтгэл, хилийн цэргийн удирдах газарт, 1998-2000 онд Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт Даргын туслах, шадар гүйцэтгэгч, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2000 оны 10-р сараас Монгол Даатгал компанийн салбарын захирал.

Улс хувьсгалын 80 жилийн ойн медалиар шагнагдсан.

 

Даваанямын Даваа-Очир

 

Даваанямын Даваа-Очир нь дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй. Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл, бэлтгэл хурандаа, Хууль зүйн ухааны доктор /Ph.D./, профессор цолтой.

Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургуулийг, 1987 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Дотоод Явдлын Яамны Академийг тус тус төгссөн.

1987-1990 онд Дарьт дахь хорих ангид ахлах төлөөлөгч, 1990-1992 онд Хонхор дахь хорих ангид Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн орлогч дарга, 1992-1996 онд Амгалан дахь хорих ангийн дарга, 1996-1997 онд Хорих ял эдлүүлэх газрын "Мон-Фем" нэгдлийн захирал, 1997-2000 онд Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх газрын дэд дарга, 2000-2008 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалтын төвийн даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж, 2008-2009 онд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын болон Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч, 2012-2016 онд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, 2016 онд Ардчилсан Намын даргын Хууль, эрх зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн хүндэт медаль, Цэргийн хүндэт медаль, Цэргийн гавьяаны одон, Цэргийн гавьяаны Улаан тугийн одон, Алтангадас одон,“Төрийн албаны тэргүүний ажилтан”, "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан", "Хорих байгууллагын тэргүүний ажилтан", "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүндэт ажилтан", МЗХолбооны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" цол, тэмдэг, ШШГБайгууллагын "Албаны төлөө-I" тэмдэг, Улаанбаатар хотын "Хүндэт" тэмдэг, Терроризмийн эсрэг Монголын Холбооны Хүндэт тэмдэг, Тагнуулын байгууллагын 80, 90 жилийн ойн Хүндэт тэмдэг, БХЯамны "Эх орны төлөө-I" хүндэт тэмдэг, ХХЕГазрын "Хилийн төлөө" тэмдэг, Эрүүгийн Цагдаагийн газрын "Дурсгалын тэмдэг", Оросын Холбооны Улсын Хорих ял эдлүүлэх байгууллагын хүндэт медаль, Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын Академийн Ю.В.Андроповын нэрэмжит алтан медаль, Монгол Улсын Нийслэлийн "Хангарьд" одонгоор тус тус шагнагдсан.

Гэсэржавын Ганболд

 

1980 онд Төв аймгийн арван жилийн дунд сургууль, 1986-1991 онд ЗХУ-ын Рязань хотын Дотоод  Явдлын Яамны дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр, 2001-2003 онд ОХУ-ын Москва хотын Дотоод Явдлын Яамны Удирдлагын Академийг удирдлагын менежер мэргэжлээр тус тус суралцаж хуульч, эрх зүйч мэргэжил эзэмшсэн бөгөөд 2004 онд Хууль зүйн ухааны докторант зэрэг хамгаалсан.

Г.Ганболд нь 1980 оноос Дарьт дахь хүүхдийн хорих ангид хянагч, 1981 оноос Мөнгөнморьт дахь хорих ангид хүмүүжүүлэгч, 1985-1986 онд Багануурын Хорих ангид хүмүүжүүлэгч, 1991 оноос хорих 417-р ангид сэтгэл зүйч, ахлах арга зүйч, 1993 онд Хорих байгууллагын удирдах газар ахлах мэргэжилтэн, 1996 оноос Мааньт дахь хорих ангийн  дарга, 1998-2001 онд  Хорих  405-рангийн дарга, 2003-2004 онд Цагдаагийн Академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн факультетын эрхлэгч, 2007-2008 онд Хорих 409-р ангийн дарга, 2008-2009 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2009 онд ШШГЕГ-ын үйлдвэр, барилгын хэлтсийн даргаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт  гарсан. Хурандаа цолтой.

2009 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байх хугацаанд удирдсан хамт олон нь системийн хэмжээнд 1-р байранд шалгарч  байсан.

Г.Ганболдын хөдөлмөр, зүтгэлийг төр засаг, байгууллага хамт олон удирдлагын зүгээс өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хорих байгууллагын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан”, Прокурорын байгууллагын хүндэт ажилтан цол тэмдэг, Батлан хамгаалах байгууллагын “Хүндэт ажилтан“ цол тэмдэг, Чингис хааны 800 жилийн ойн медаль, Цэргийн гавьяаны одон, Цэргийн гавьяаны  улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байв.

 

Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн

 

1989 онд  23 дугаар дунд сургууль, 2003-2005 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид суралцаж, магистр, 2014 оноос хууль сахиулахын их сургуулийн докторант.

1992-1994  Эрүүгийн цагдаагийн газар эрүүгийн төлөөлөгч

1994-1998 онд ЦЕГ-ын 803 дугаар ангид эрүүгийн төлөөлөгч, 1998-2000 онд Хорих 405 дугаар ангид дэд дарга, 2000-2003 онд Хорих 403 дугаар ангийн дарга, 2005-2007 онд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, 2007-2009 онд ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд ТГГ-ын дарга, 2009-2010 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2010-2012 онд Хорих 401 дүгээр ангийн дарга, 2012-2014 онд ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд ШГГ-ын дарга, 2014-2016 онд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга,

2016-2017 онд Хорих 429 дүгээр ангийн дарга, 2018 - 2019 онд ШШГЕГ-ын дэд дарга, 2019 оноос ШШГЕГ-ын дарга

 

 

Дашнямын Ганбат

 

1980 онд нийслэлийн 10-н жилийн 14-р сургуулийг төгсөж 1983 онд Санхүү эдийн засгийн техникумыг хяналт шалгалт санхүүч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Дотоод явдлын Яамны дээд сургуулийг хуульч  эрх зүйч мэргэжилээр, 1996 онд Удирдлага хөгжлийн институтыг төрийн удирдлага мэргэжлээр, 2002 онд ОХУ-ны Рязань хотод удирдлагын мэргэжил дээшлүүлэх курсд, 2001 онд МУИС Хууль зүйн их сургуульд эрх зүй хуулийн мэргэжлээр тус тус суралцсан. Хуульч санхүүч мэргэжилтэй.

 1983-1987 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны IV хэлтэст, 1992-1995 онд Хорих байгууллагуудыг удирдах газарт байцаагч, ахлах байцаагч, тамгын хэлтсийн даргаар, 1995 - 2003 онд Хууль зүйн Дотоод хэргийн Яаманд ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2003-2009 онд ШШГЕГ-д Тогтоод гүйцэтгэх газрын дэд даргаар, 2009-2010 онд 411-р ангийн даргаар, 2010-2012 онд Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан.

 Хорих байгууллагын тэргүүний ажилтан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр, Цагдаагийн гавъяа тэмдэгээр, прокурорын байгууллагын 80 жилийн ойн тэмдгээр, Гадаадын Харъяатын асуудал эрхлэх байгууллагын тэргүүний ажилтан, Улсын Аюулаас хамгаалах байгууллагын 60 жилийн ойн хүндэт тэмдэг, Хууль зүйн албаны 100 жилийн ойн хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын ойн 90 жилийн ойн медаль, Цэргийн хүндэт медаль, эх орны төлөө медаль, Цэргийн гавъяаны одон, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.

Энхээгийн Батбаяр

 

1980-1990 он Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль, 1990-1992 он ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль, 1995-1999 он МУИС-ын ХЗДС-ийг эрх зүйч бакалавр зэрэгтэйгээр, 1999-2000 онд МУИС-ийн магистрантурыг хууль зүйн ухааны магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

2002-2005 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их Сургуульд хууль ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

1999-2012 онуудад “Түшээ” ДС-ийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш, 2005-2006 онуудад “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2007-2010 онуудад “Зөв” хууль зүйн товчооны зөвлөх, 2010-2012 онуудад УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх, 2012-2015 онуудад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2015-2016 онуудад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар тус тус ажилласан.

2016 оны 10 сараас “Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна.Хууль зүйн ухааны доктор (Ph. D), дэд профессор

Эрдэм шинжилгээний ажил, бүтээл, илтгэл, нийтлэл, өгүүлэл:

Бүтээл гадаадад хэвлүүлсэн 3, Монголд 50 гаруй. Эрдэм шинжилгээний  ажлын тайлан 3.

 

Түмээгийн Энхбат

 

1970-1980 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1982-1986 онд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Цэргийн дээд сургуульд суралцан төгссөн. Хуульч-эрх зүйч мэргэжилтэй.

Т.Энхбат 1986-1989 онд Хэнтий аймгийн цагдан сэргийлэх ангийн хэсгийн төлөөлөгч, 1989-1992 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх группийн тасгийн дарга, 1992-1997 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсийн дэд дарга, 1997-1998 онд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, 1998-2003 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, 2003-2005 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, 2005-2015 оны 02 дугаар сар хүртэл Улаанбаатар хотын банкны зээлийн албаны даргаар тус тус ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн б/102 дугаар тушаалаар цэргийн “Дэд хурандаа” цолыг сэргээн, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар томилогдон улсад нийт 30 дахь жилдээ тасралтгүй хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн б/233 дугаар тушаалаар “Хурандаа” цол шагнагдсан.

Хурандаа Т.Энхбатын ажилласан хугацааны хөдөлмөрийг үнэлж, “Цагдаагийн алдар”, “Цагдаагийн гавьяа”, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”,  Хууль зүйн яамны “Хүндэт жуух”-аар 2 удаа, Монгол банкны “Хүндэт жуух”, “Нийслэлийн хүндэт иргэн”, “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2005 онд “Цэргийн хүндэт медаль”, 2009 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2010 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнасан байна. 

 

Жавхлантын Наранбаатар

 

1989 онд Улаанбаатар хотын Найрамдлын районы  68 дугаар дунд сургууль, Худалдааны техникум буюу Зах зээлийн коллежийг Брокерийн мэргэжлээр, Цагдаагийн академийг Цагдаагийн байгууллагын ажилтан, эрх зүйч, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын академид тус тус суралцаж төгссөн. Тагнуулын дээд сургуульд Аюулгүй байдлын магистрын зэрэг хамгаалсан, МУИСургуулийн Хууль зүйн сургуулийн докторантур.

Ж.Наранбаатар 1994 онд УАБХЕГ-ын Хамгаалалтын хэлтэст хамгаалалтын дэд ажилтнаар томилогдон хөдөлмөрийн гараагаа эхэлж, Төрийн тусгай хамгаалалтын газарт хамгаалалтын ажилтан, шадар хамгаалагч, хэсгийн ахлах, тасгийн даргаар ажиллаж байгаад 2004 оноос Тагнуулын ерөнхий газарт ахлах ажилтан, Тамгын газрын орлогч, Хүний нөөцийн хэлтсийн дарга, 2008 оноос Дорнод аймаг дахь Тагнуулын газрын дарга, 2010 оноос Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд “Төр нийгмийн аюулгүй байдлын асуудал” хариуцсан референт, 2011-2013 онд Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар, 2013 оноос ТЕГ-ын даргын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, 2015 оноос ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч, Улсын байцаагчаар ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сараас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар томилогдон ажиллаж байсан.

Хурандаа Ж.Наранбаатарын хөдөлмөр бүтээлийг төрийн дээд байгууллага, салбарын яам, агентлагаас өндрөөр үнэлж “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн хүндэт” медаль, Авлигатай тэмцэх газрын “Албаны төлөө” 1 дүгээр зэргийн медаль, Хууль зүйн яамны “Хүндэт жуух”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүндэт ажилтан, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, ТТХГ-ын хүндэт ажилтан, Ардын хувьсгалын 90, Халх голын ялалтын 70, 75 жилийн ойн медалиуд, Дорнод аймгийн “Тэргүүний ажилтан”, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, БХЯ-ны “Хүндэт тэмдэг”, ШШГЕГ-ын “Салбарын тэргүүний ажилтан”, Тагнуулын албаны алдар 1,2,3 дугаар зэргийн медаль, Тагнуулын Ерөнхий газрын 80, 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнагдсан.

Батчулууны Цогжаргал

 

Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

1982-1992 онд Төв аймгийн арван жилийн сургууль, 1998-2003 онд Цагдаагийн академи, 2007-2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.

1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хорих 403 дугаар ангид хянагч, 2003 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс Хорих 441 дүгээр ангийн ээлжийн дарга, 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс Хорих 429 дүгээр ангийн төлөөлөгч, 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх албанд төлөөлөгч, 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс Хорих 421 дүгээр ангийн гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс Хорих 421 дүгээр ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс Хорих 433 дугаар ангийн дарга, 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Хорих 429 дүгээр ангийн дарга, 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс Хорих 401 дүгээр ангийн дарга, 2017-2019 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилогдон ажиллаж  байсан. 2019 оноос Хорих ял эдлүүлэх албаны Тусгай бүлгийн даргаар ажиллаж байна.

Хорих байгууллагын тэргүүний ажилтан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр, Цагдаагийн гавъяаны одон, Цэргийн хүндэт медаль, Хууль зүй дотоод хэргийн яамны Тэргүүний ажилтан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө” -1, 2, 3 дугаар зэргйин тэмдэг, Хүндэт тэмдэг, Салбарын тэргүүний ажилтан зэргээр тус тус шагнагдсан.