Мэндчилгээ
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны цахим хуудсанд зочилж байгаа Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
         
       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн  шийтгэх тогтоолын торгох, эд хөрөнгө хураах, хохирол төлүүлэх заалт болон бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийг гүйцэтгэх  ажиллагааг хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэдэг төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх, шүүхийн шийдвэрийг хуулийн хүрээнд шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод, хариуцлагатай, гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэхэд  манай цахим хуудас чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
 
       Та манай цахим хуудсанд саатан зочилсноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр хэрэгжиж буй ажлын талаарх мэдээлэл, холбогдох эрх зүйн зохицуулалт,  үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа, худалдан борлуулж буй эд хөрөнгийн талаарх мэдээллийг авах боломжтой юм.
 
     Манай албаны цахим хуудсанд зочилсон танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
 
НИЙСЛЭЛИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ 
ДАРГА, ХУРАНДАА Ж.НАРАНБААТАР