Төлбөр авагчдын анхааралд /Зарлал/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрйэ дансанд төлбөрийн  мөнгө нь төвлөрсөн боловч төлбөрийн мөнгөө аваагүй дараах төлбөр авагч нар хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нартайгаа холбогдож төлбөрийн мөнгөө авна уу.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
 
Хаяг: Сүхбаатар дүүрэг 5-р хороо Үндсэн хуулийн гудамж-3
Утас: 70197019, 77031199
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль
114 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгө хадгалах
 
114.1.Төлбөр авагчийн хаяг тодорхойгүйгээс олгогдоогүй мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд нийтэд зарласнаас хойш дараахь хугацаанд хадгална:
 
114.1.1.иргэнд олгох бол 3 жил;
 
114.1.2.хуулийн этгээдэд шилжүүлэх бол 1 жил.
 
114.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байгаа мөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
 
114.3.Энэ хуулийн 114.1-д заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд мөнгийг улсын төсөвт шилжүүлнэ.
 
114.4.Төлбөр авагчийн хаяг, дансны дугаар тодорхой болсон, эсхүл төлбөр авагч хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 114.3-т зааснаар улсын төсөвт шилжүүлсэн мөнгийг хугацаа харгалзахгүйгээр буцаан олгоно.
 
Төлбөр авагчдын нэрс, мөнгөний жагсаалт