ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон, тэнсэж албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд хүүхдийн эрх хамгаалал, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор М.Сүхчулуун, тус газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ч.Мөнх-Эрдэнэ, дэслэгч Б.Гармаа, Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэсийн мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ сэтгэл зүйч Б. Анхбаяр нар хамтран явууллаа.
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...