ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс Сүхбаатар дүүргийн прокурорын газар ажил эрчимжүүлэх аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллага болон Сүхбаатар дүүргийн улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд стресс, зан төлөв гэр бүлийн харилцаа, анхны түргэн тусламж үйлчилгээ, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П.Мөнхтуяа, тус газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Болортулга, дэслэгч Б.Отгонцэцэг, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч З.Золбаяр, “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын багш Н.Цэнд-Аюуш, Сүхбаатар дүүргийн улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран явууллаа.
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...