“MИНИЙ МӨРӨӨДӨЛ” эссэ бичлэгийн уралдан зохион байгууллаа
 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, Баянзүрх дүүргийн прокурорын газар, дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, ял хойшлогдсон өсвөр насны хүүхдүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Миний  мөрөөдөл” сэдэвтэй эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж шилдгээр шалгарсан хүүхдүүдэд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гарын бэлэг  дурсгалын  зүйл гардууллаа.
 Уг үйл ажиллагаанд дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах  прокурор Т.Жаргалсайхан, дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн  дарга Ц.Батжаргал, Нийслэлийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос  өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Гүнжинлхам  нар оролцоо.
 
 
НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...