Хандивын аян зохион байгууллаа

Хандивын аян зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа анги, байгууллагуудын эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран системийн хэмжээн дэх эмэгтэй алба хаагчдыг оролцуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ж.Эрдэнэцэцэгийн хүүхдийн эмчилгээний зардалд мөнгөн хандив цуглуулж өглөө. Ж.Эрдэнэцэцэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна.

Түүний 4 настай хүү Х.Тогтохбаяр нь нарийн гэдэсний түгжрэл гэсэн оноштойгоор 3 удаа мэс засал хийлгэсэн боловч бүрэн эдгэрч чадаагүй бөгөөд Солонгос улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Эмчилгээний зардалд 150 орчим сая төгрөг шаардлагатай гэсэн хариуг БНСУ-ын талаас ирүүлжээ.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...