Сайн үйлсийн аян зохион байгууллаа

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлагчийн бүрэлдэхүүн нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сайн үйлсийн аян зохион байгуулж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг иргэн Б.Ганцэцэгийн гэр бүлд тусламж дэмжлэг үзүүллээ.
Б.Ганцэцэг нь 0-12 насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй амжиргааны түвшин нэн доогуур айл өрхийн нэг юм.
Тусламжаар: сайжруулсан түлш, ахуйн хэрэглээний зүйл, хүнсний бүтээгдэхүүн, хичээлийн хэрэгсэл, хүүхдийн дулаан хувцас зэрэг 450’000 төгрөгний үнэ бүхий тусламжийг үзүүллээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...