Хотын А бүсийн тэмцээн болж өндөрлөлөө

Улаанбаатар хотын А бүсийн 5 төрөлт тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 15-аас 17-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд баг тамирчдаас эрэгтэй шатрын төрөлд дэслэгч Т.Адилбек хүрэл медаль, эмэгтэй шатрын төрөлд ахмад Ж.Цэрэнмаа хүрэл медаль, ширээний теннисний төрөлд дэслэгч Т.Адилбек хүрэл медаль, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг хүрэл медаль хүртэж амжилттай өндөрлөлөө. Идэвхитэй оролцсон баг тамирчид, хөгжөөн дэмжигчид хамт олондоо талархал дэвшүүлж, спортын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...