Спортын өдөрлөг зохион байгууллагдлаа

Жил бүр уламжлал болгон алба хаагчдын дунд зохион байгуулдаг спортын өдөрлөгийг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн спорт зааланд болж аваргаа шалгарууллаа.
Спортын өдөрлөгөөр байгууллагын аварга шалгаруулах тэмцээнийг 2 төрлөөр зохион байгуулсан байна.
Гар бөмбөгийн төрөлд: Баянзүрх дүүргийн баг тамирчид тэргүүн байранд шалгарч алтан медаль, ХӨТЯЭХэлтсийн баг тамирчид хоёрдугаар байранд шалгарч мөнгөн медаль, Сүхбаатар дүүргийн баг тамирчид гуравдугаар байранд шалгарч хүрэл медаль хүртэж хамт олноо манлайллаа.

Сагсан бөмбөгийн төрөлд: Сонгинохайрхан дүүргийн баг, тамирчид тэргүүн байранд шалгарч алтан медаль, ХӨТЯЭХэлтсийн баг тамирчид хоёрдугаар байранд шалгарч мөнгөн медаль, Баянзүрх дүүргийн баг тамирчид гуравдугаар байранд шалгарч хүрэл медалийн эзэд боллоо.

Мөн шилдэг тамирчдыг шалгаруулж, сагсан бөмбөгийн төрөлд шилдэг эрэгтэй тоглогчоор Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Саяболд, шилдэг эмэгтэй тоглогчоор Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Н.Нямдаваа нар шалгарлаа. Гар бөмбөгийн төрөлд шилдэг эрэгтэй тоглогчоор эрэн сурвалжлахын туслах ажилтан, дэд ахлагч Г.Алтангэрэл, эмэгтэй шилдэг тоглогчоор Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгч М.Бадам-Очир нар шалгарлаа.

Нийлбэр дүнгээр Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасаг шилжин явах цом гардаж хамт олноо хошуучиллаа.

Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчид болон шилдэг тоглогчоор шалгарсан алба хаагчдад тус газрын удирдлагууд спортын амжилт хүсэж, үнэ бүхий зүйлийг гардуулсан байна.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...