СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСТЭЙ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
 
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хорихоос суллагдсан, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн /тэнсэх, албадлагын арга хэмжээ, эрх хасах, торгууль, нийтэд тустай ажил хийлгэх ял/ иргэдийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, тэдний хэрэгцээ, ур чадварт үндэслэн, зохих ажлын байранд зуучлах, мэргэшүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулах, амьдралын түвшинг дээшлүүлэх тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. 
 
Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 80 гаруй иргэнийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан сургалтад хамруулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээллээр ханган ажиллаа. 
 
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар хорихоос суллагдсан иргэнийг ажлын байраар хангасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх,  аж ахуй эрхлэлтийн сургалт, хөдөлмөрт бэлтгэх сургалт, санхүүгийн дэмжлэг, түрээс, борлуулалтын дэмжлэгт хамруулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 15.1.5-д заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон хорих ангиас суллагдсан иргэнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар тодорхой санаачилга гаргаж, үр дүнд хүрсэн ажил олгогчийг тусгай болзлын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл шалгаруулж, урамшуулахаар шийдвэрлэсэн. 
 
Санамж бичгийн хүрээнд 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна.  
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...