Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хариуцагчийг нийтэд мэдээлж байна
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0175 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0357 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор Д.Баасансүрэнг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг /олгосон тэтгэмжийн зөрүүгээр/ гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж зохих бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгасныг тус газрын дарга Б.Нямдаваа нь биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх заалтыг үндэслэн хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг “НИЙТЭД МЭДЭЭЛЖ” байна. 
 
НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...