Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудыг нийгэмшүүлэх зорилготой “Сургалт спорт” өдөрлөг зохион байгууллаа
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудад хууль сурталчилах, дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, ял эдлүүлэхээс гадна нийгэмшүүлж тэдэнд харилцаа, хандлагын сургалт олгож, нэг өдрийг эрүүл спортлог өдөрлөгийн арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
 
Арга хэмжээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн “Захиалагчийн алба” хамтран Сонгинохайрхан дүүрэгт Шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудыг ажиллуулдаг ажил олгогч байгууллагуудыг идэвхтэй оролцууллаа. Үүнд:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо
Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар дунд сургууль
Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Чулуунгэрэл
   
 
 Сургалтын арга хэмжээнд:
 
 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч О.Гэрэлт-Од, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор С.Батсүрэн, Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахмад Б.Нямдорж нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Монгол улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль тогтоомжоор сургалт орон зөвлөгөө өгч, асуулт хариулт чөлөөт ярилцлага хийсэн ба Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ Гэр бүлийн тухай хууль тогтоомжоор сургалт явуулж өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжин ажиллалаа.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт харьяалалтай нийтэд тустай ажил хийх ялтай ялтнуудын дунд спортын арга хэмжээ зохион байгуулан “Сагсан бөмбөгийн” тэмцээн явуулж 1,2,3 дугаар байруудыг шалгаруулж медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшуулж 1 өдрийн сургалт спорт өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан байна. 
 
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...