ТУУЛ ГОЛЫН АЙ САВ ОРЧМЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, Нийслэлийн 6 дүүргийн прокурорын газар, Хан-Уул дүүргийн ТҮТ ОНӨААТҮГазартай хамтран “Цэвэр цэмцгэр хотын төлөө”-уриан дор Туул голын ай сав орчмыг цэвэрлэх ажлыг  2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
 
 Тус арга хэмжээнд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахмад Э.Итгэлтөгс, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батмөнх, Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Чойжилсүрэн, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Төмөрчөдөр, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Х.Жанибек, Баянгол дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Д.Энхбаяр, Хан-Уул дүүргийн ТҮТ ОНӨААТҮГазрын Хог тээвэрлэлтийн хэлтсийн дарга Г.Бадамсэд, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нар болон Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн  60 ялтан хамрагдаж Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 2,5 км газрын хог хаягдлыг цэвэрлэлээ. 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...