АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЗАН ҮЙЛ ЗАСАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА
Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсээс зан үйл засах сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран “Урам хайрлая” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
          
  Арга хэмжээнд “Сэтгэл зүйн сургалт, хөдөлгөөнд дасгалын төв” ТББ-ын багш Н.Оюунчимэг лекц тавьж, сэтгэл зүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан. Мөн Чингэлтэй дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс ажлын байрны танилцуулга хийж төсөл хөтөлбөр танилцууллаа. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс Хууль, эрх зүйн талаар мэдээлэл хийсэн.
Арга хэмжээний төгсгөлд арга хэмжээнд идэвхтэй оролцсон 3 иргэнд гарын бэлэг талархал гардуулж, “Сэтгэл зүйн сургалт, хөдөлгөөнд дасгалын төв”-д үнэгүй үйлчлүүлэх эрхийг бичгээр шагналаа. 
 
 
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...