“Парламентын мэтгэлцээн” тэмцээний аваргууд тодорлоо
ХСИС-ийн ШШГС-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд #Парламентын_мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулав.
 
Тэмцээнд ХСИС, МУИС, ОТИС зэрэг их, дээд сургуулиудаас 18 баг оролцсоноос шигшээ шатанд 9 баг үлдэж, мэдлэг, авьяас, ур чадвараа сорин өрсөлдлөө.
 
Мөн шигшээд шалгарсан багууд Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, оюутан залуучууд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэднийг зөв хандлагад чиглүүлэх зорилгоор улс орон даяар өрнүүлж буй “#НЭГ_ХОРОМ” аяны хүрээнд уураар биш ухаанаар асуудлыг шийдэж, ганц хормын уураа тэвчиж аливаа асуудалд хүлээцтэй хандах, асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар мэтгэлцсэн юм.
 
Тэмцээний тэргүүн байрт Монгол Улсын их сургуулийн “Best-1” баг шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан бол хоёрдугаар байрт мөн сургуулийн “Нэгрүн” баг, гуравдугаар байрт “Амар” сургалтын төвийн “Амар-1” баг тус тус шалгарав. 
Тэмцээний нээлтийн ажиллагаанд ХСИС-ийн ШШГС-ийн захирал, хурандаа Б.Батболд, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг нар оролцож, багуудад амжилт хүсч, үг хэлсэн юм.
 
Тэмцээний шагналыг Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, хурандаа Д.Уранчимэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хошууч Э.Дүүрэнцэнгэл, Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн багш нар, Мэтгэлцээний нэгдсэн холбооны шүүгчид гардуулж, баяр хүргэлээ.
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...