Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийлээ
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийлээ
 
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар зохион байгуулагдлаа.
 
Зарлан мэдээлэх дохиогоор ажиллах чадвар эзэмших:
1. Барилга, байгууламж дотор байгаа үед өөрийн аюулгүй байдлыг ханган, өөрийгөө хамгаалах аргад суралцах, зарлан мэдээллийн эхний дохиогоор :НУУГД-СУУ-ХҮЛЭЭ: зарчмыг баримтлах.
2. Газар хөдлөлтөнд өртсөн объектоос гарч аюулгүй талбайд байрших мэдлэг дадлагыг хүн бүрт эзэмшүүлэх,  зарлан мэдээллийн хоёрдахь дохиогоор: ГҮЙЛГҮЙ-ЯРИХГҮЙ-ТҮЛХЭХГҮЙ-ЭРГЭЖ БУЦАХГҮЙ; зарчмыг баримтлах.
 
 
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...