Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах  “Мартын -8” -ны өдрийг тохиолдуулан эмэгтэй алба хаагчид болон 4-5 хүүхэд төрүүлж өсөгөсөн залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл болсон 3 одонтой ээжид хүндэтгэл үзүүлэн уулзалт, сургалт зөвөлгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулан ажиллалаа. Зөвөлгөөнөөр уран илтгэгч, лектор н.Азбаяр хүрэлцэн ирж “Ээжийгээ хайрлаж яваарай” 1 цагийн сургалтыг зохион байгуулсан. Мөн Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүрэлцэн ирж уран бүтээлээсээ мэндчилгээ дэвшүүллээ. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...