Шинэ томилогдсон алба хаагчдад сургалт зохион байгууллаа
Шинэ томилогдсон алба хаагчдад 2019 оны 02 дугаар сарын 13-25-ны хооронд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахмад  Э.Итгэлтөгс "Хорихоос өөр төрлийн  ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нийтлэг журам /шүүхийн шийдвэрийг хүлээн авах, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэх, түтгэлзүүлэх, дуусгавар болгох/" сэдвээр 2 цагийн сургалт, 
Хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Уранчимэг "ШШГБ-ын үйлчилгээний стандарт, ШШГБ-ын ажилтны ёс зүй" сэдвээр 1 цагийн сургалт, 
Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Даваасүрэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх, нэгтгэх, түтгэлзүүлэх, дуусгавар болгох сэдвээр 2 цагийн сургалт,
Хяналт шалгалт, дотоод ажил хариуцсан хэлтсийн дарга, ахмад Р.Цэнд-Аюуш "харилцаа ба хандлага, хувь хүний манлайлах ур чадвар, илтгэх урлагт суралцах, өөрийгөө хөгжүүлэх нь" сэдвүүдээр 2 цагийн сургалтыг тус тус зохион байгуулсан байна. 
   
 
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...