Сайн үйлсийн аян зохион байгууллаа
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасгийн алба хаагчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрсдийн санаачилгаар сар бүр сайн үйлсийн аян зохион байгуулж байхаар болжээ. 
Тус аяны эхлэл болгож 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Батгэрэлт-Ирээдүй" асрамжийн газарт амьдардаг харж хандах хүнгүй, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд тусламж үзүүлжээ.
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...