Цол, шагнал олголоо
 
Улс тунхагласны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
 
Хошууч цолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Намсрай, ахмад цолоор шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч О.Цэрэннадмид, ахлах дэслэгч цолоор Баянгол дүүргийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Батцэрэн, шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Болортулга, офицерийн бүрэлдэхүүнд оруулж дэслэгч цолоор шийдвэр гүйцэтгэгч А.Солонго, Б.Чинзул, П.Батзориг, дэслэгч цол сэргээхээр шийдвэр гүйцэтгэгч В.Дэлгэрцэцэг нарт тус тус цол олголоо. 
Мөн хугацааны өмнө ахмад цолоор Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахлах дэслэгч Э.Итгэлтөгсөд цол олголоо. 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...