Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ахмад настнуудаа хүлээн авч уулзан, үе үеийн ахмад ажилтнууддаа талархлаа илэрхийлж, гавьяаны амралтаа авсан байгууллагын эд хөрөнгийг хамгаалах, алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангахын төлөө 24 цагийн жижүүрийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж байсан Д.Амаржаргал, Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдийг нийгэмшүүлэх, зан үйлийг нь засах, тэднийг зөв амьдралд хөл тавихад хувь нэмрээ оруулж ажилласан бэлтгэл хошууч Х.Долгормаа, Алба хаагчдын ажиллах ая тухтай эрүүл, цэвэр орчинг бүрдүүлэхийн төлөө чин шударгаар хөдөлмөрлөсөн Ч.Дуламхүү нарт хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа. Та бүхэн эрүүл энх байж, урт насалж, удаан жаргахын ерөөл дэвшүүлье.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...