Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
Хууль зүй дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас баримталж буй бодлого чиг үүргийг хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэрийг нэг мөр биелүүлэн, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд үнэн зөв мэдээллэх, сурталчлах, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх үүднээс Нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар Хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 2065 этгээдэд хяналт тогтоон ажиллаж байна. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл нь Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдийн зан үйлийг засах, нийгэмшүүлэх чиглэлээр манай байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй юм. Цаашид энэ чиглэлээр олон талт үр дүнтэй ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр нийт 1200 иргэн хамрагдсан. Өдөрлөгийн үеэр төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй байдлаар хүргэж, хуулийг сурталчилан тэдэнд хэрэгтэй хуулийн мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжийг хүргэж тэдний санал хүсэлтийг сонсон шийдвэрлэлээ.
 
 
 
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...