Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нийтэд тустай хийж, “Туул голын сав газрын захиргаа”, Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний газартай хамтран, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш 2 километр газрыг цэвэрлэн 4 тонн хог, хаягдлыг Цагаан давааны хогийн цэгт хүлээлгэн өгч Нийслэл хотын өнгө үзэмжид хувь нэмрээ оруулан ажиллаа. Уг үйл ажиллагаанд Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 15, нийт 137 албан хаагч идэвхитэй хамрагдлаа.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...