Алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт явагдлаа
Алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд дадлагажуулах сургалтыг Хаалттай хорих 401 дүгээр анги–Нэгдсэн эмнэлгийн байрлалд төвлөрүүлэн зохион байгууллаа. 
 
Хамт олны нэгдэл, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх үүднээс Хаалттай хорих 401 дүгээр ангийн алба хаагчидтай нөхөрсөг спортын уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулж, гар бөмбөгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Хаалттай хорих 401 дүгээр анги, сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн тус газрын баг тамирчдыг мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.