“Эрүүл агаар- цэвэр орчин” өдөрлөг зохион байгууллаа

Албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны нэгдэл, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Төр хурах” амралт, сувилалын газарт “Эрүүл агаар- цэвэр орчин” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт нийт 100 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд өдөрлөгийн үеэр уралдаан тэмцээн зохион байгуулж, тэргүүлсэн алба хаагчдыг дурсгалын зүйлээр шагнаж, урамшуулав.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...