“Зан үйлд нөлөөлөх сургалт”-ыг зохион байгуулав
НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ХЭЛТСЭЭС Хан-Уул дүүргийн Прокурорын газар,  Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нийслэлийн хэмжээнд албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд “Зан үйлд нөлөөлөх сургалт”-ыг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тус газрын хурлын танхимд зохион байгуулсан. 
Сургалтыг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Ё.Нарантуяа, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул нар явуулсан. 
Оролцогч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ойлголтыг өгч, хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгож буй зээл, тусламж, мэргэжил олгох сургалт, ажлын байранд зуучлах талаар танилцуулга зөвлөгөөг өгч, гэр бүлийн боловсрол, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, зан үйлээ өөрчлөх талаар сургалтыг явуулж,  харилцан ярилцаж, нэгдсэн дүгнэлт хийснээрээ онцлогтой болсон.
 
НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...