Алба хаагчдаа шагнаж урамшууллаа
Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хамт олноо манлайлан ажилласан Сонгинохайрхан дүүргийн 132 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболдыг 2017 оны Байгууллагын "Хөдөлмөрийн аваргааар", Баянзүрх дүүргийн 166 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Өлзийсайханыг "Шилдэг шийдвэр гүйцэтгэгчээр", Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Хүрэлтогоо, Дуудлага худалдаа хариуцсан мэргэжилтэн Д.Даваасүрэн нарыг "Тэргүүний ажилтанаар", Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасгийн хамт олныг "Тэргүүний тасагаар" тус тус шалгарууллаа. Шалгарсан алба хаагч, хамт олонд өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. 
Мөн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж "А", "В" дүгнэгдсэн 19 алба хаагчийг цалингийн 10-40 хувиар шагнаж урамшууллаа.
 
 
 
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...