Өвлийн хувцасны үзлэгт хамрагдлаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/218 дугаар “Өвлийн хувцсанд шилжүүлэх тухай” тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 11дүгээр сарын 06-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт алба хаагчдын дунд өвлийн хувцасны нэгдсэн үзлэг хийлээ. 
Энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах бүрэлдэхүүн биечлэн оролцсон юм. Мөн энэ үеэр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилч, жагсаалч байдлыг сайжруулах аяны” хэрэгжилтийг шалгах зорилгоор цэргийн хэргийн мэдлэгийн шалгалтыг авч нэгтгэн дүгнэв.
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...