Улс тунхагласны баярыг тохиолдуулан зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа
Монгол улс тунхагласны баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг шагналаа. 
Салбарын тэргүүний ажилтан тэмдгээр: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Хурандаа Б.Цогжаргал, Албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдгээр Автын механик ахлах дэслэгч С.Баттулга, жижүүр Ц.Алтангинж, Баярын бичгээр шийдвэр гүйцэтгэгч Б.Цэрэнчунт, Н.Өнөржаргал, Б.Саяболд, Г.Алтансувд, Т.Амирдаа, тооцооны нягтлан бодогч ахлах дэслэгч Д.Оджаргал, жолооч дэд ахлагч Б.Мөнхбат, цахилгаанчин Ц.Пүрэвням, харуул Н.Куянбал нарыг, цэргийн "Ахмад" цолоор Тоо бүртгэл статистик мэдээ хариуцсан ажилтан ахлах дэслэгч Б.Мөнхцэцэг, "Ахлах дэслэгч" цолоор аудитор, дэслэгч П.Өнөржаргал нарыг тус тус шагналаа. Мөн цэргийн цол сэргээх "Дэд хурандаа" цолоор Чингэлтэй дүүргийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэг, "Дэслэгч" цолоор Сонгинохайрхан дүүргийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонго нарын цолыг сэргээн олголоо.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...