Ахмад тамирчин Б.Вандан-Очир марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцлоо
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахмад тамирчин спортын мастер Б.Вандан-Очир "Монголиан говь" олон улсын хэт холын марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцлоо. Тэмцээнд Өмнөговь аймгаас Өвөрхангай аймгийн Элсэн тасархай хүртэл 6 өдрийн 225 км замаар амжилттай туулж шагналт 5 дугаар байр эзэлж цом, өргөмжлөл, медалиар шагнууллаа. Мөн өөрийгөө ялах 24 цагийн замыг амжилттай туулж мөнгөн медаль хүртсэн. Ахмад мастеруудын цомын аварга шалгаруулах тэмцээнд 1500 м зайнд 1 алт, 60 м зайнд 1 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна. 
Удахгүй 9 сарын 20-нд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргахыг хамт олны зүгээс хүсэн ерөөе. 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...