Онол практикийн зөвлөгөөн боллоо
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойг тохиолдуулан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ”ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт онол практикийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. 
 
Ойн арга хэмжээг тохиолдуулан явуулж буй  зөвлөгөөнд  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, Нийслэлийн прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, У.Золжаргал, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, дэд дарга, хурандаа Д.Ариундалай нарын удирдах ажилтнууд оролцлоо. о.
 
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үр дүнтэй, процессын алдаагүй, хуулийн хүрээнд шуурхай гүйцэтгэх, учирч буй эрсдлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, практик тогтоон, зөвлөмж, шийдвэр гаргах зорилготой зохион байгуулагдсан тус зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, алба, хэсгийн албан хаагчид, Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн багш, албан хаагч, сонсогчид оролцов. 
 
Энэхүү зөвлөгөөнд "Эд хөрөнгийн мэдүүлэг авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог" сэдвээр  Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Ю.Оюунаа, "Торгох ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт" сэдвээр Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 531 дүгээр дамжаа, дэд түрүүч С.Пүрэвбаатар, "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" сэдвээр Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Ш.Бямбадорж, "Барьцаа хөрөнгийг захиран зарцуулах" сэдвээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо "Үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал" сэдвээр Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 522 дугаар дамжааны сонсогч  О.Батхуяг, "Албадан дуудлага худалдаанд орж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ" сэдвээр Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Э.Ундармаа "Албадан ажил хийлгэх ялын хэрэгжилт, шинэчилсэн хуулийн өөрчлөлт, харьцуулалт" сэдвээр Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх тасгийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Болортулга, "Эд хөрөнгө хураах ялын шинэчлэл ба нуугдмал эд хөрөнгө илрүүлэх ажиллагааны өөрчлөлт" сэдвээр Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 521 дүгээр дамжааны сонсогч, түрүүч  С.Бямба-Эрдэнэ нар тоо баримт, статистик үзүүлэлтэд тулгуурласан шинэ санаа дэвшүүлсэн онол практикийн ач холбогдолтой илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлсэн юм. 
 
Зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэн нийтлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа төв орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэлийн алба нэгжүүдийн албан хэрэгцээнд хүргүүлэн, цаашид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны нэрэмжит илтгэлийн уралдааныг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...