Хязгаарлалттай тээврийн хэрэгслийг шалгаж үзнэ үү
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелүүлэх ажиллагааны явцад төлбөртэй иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх шаардлага гардаг.
Иргэн, хуулийн этгээд худалдан авах гэж буй тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн эсэхийг шалгаагүй, тухай бүр нэр дээрээ шилжүүлэлгүй хугацаа алдсаны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг шилжүүлэх тохиолдол багагүй гарч иргэний маргаан үүсч байгууллага, иргэдийн эрх зөрчигдөн хохирсоор байна.
Иймд эзэмшигчийн эрх шилжүүлэх үед тээврийн хэрэгсэл нь битүүмжлэгдсэн эсэх талаар Авто тээврийн үндэсний төвийн http://transdep.mn/ сайтын онлайн үйлчилгээнүүд хэсгийн хязгаарлалттай тээврийн хэрэгслийг шалгаж үзсэний үндсэн дээр гэрээг байгуулж байхыг мэдэгдье.
Шийдвэр гүйцэтгэх алба
 
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...