Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт аян явагдаж байна
"Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт" 2 сарын аяны хүрээнд ХӨТЯЭдлүүлэх тасаг нь  Баянзүрх дүүргийн прокурор, БЗД ЗЦХэлтэстэй хамтран аяны хугацаанд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хамтарсан хяналт, шалгалтыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төлөвлөгөө гарган тогтмол явуулж байна.  
Аяны хүрээнд талууд хамтран тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд холбогдох хууль, журмын талаар нэгдсэн  яриа танилцуулга мэдээлэл хийж санамж гардуулан ажиллаа. 
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах, мансууруулах төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байж, өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд учруулахгүй байхыг нийт иргэддээ сэрэмжлүүлж байна.
 
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...