Албаны боулингийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Албаны боулингийн аварга шалгаруулах тэмцээн Үндэсний соёл амралын хүрээлэн дахь “Bowling” төвд 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр боллоо. Тэмцээнд нийт 9 багийн 54 тамирчин оролцов.  Эхний тоглолтонд 4 баг дараагийн тоглолтонд 5 баг оролцон тоглов. 
Багийн дүнгээр:
1 дүгээр байрыг Чингэлтэй дүүргийн баг шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал. 
2 дугаар байрыг Сонгинохайрхан дүүргийн баг өргөмжлөл, мөнгөн шагнал
3 дугаар байрыг Баянзүрх дүүргийн баг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Шилдэг тамирчнаар:
Сонгинохайрхан дүүргийн тамирчин А.Ганбаатар /эр/, Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Сэржав /эм/ нар шилдэг тамирчнаар шалгарч цом мөнгөн шагналаар шагнагдлаа.
1, 2, 3 дугаар байр эзэлсэн баг тамирчидад алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. 
Албаны дарга Ж.Наранбаатар тэмцээний нээлт, хаалтыг зарлаж тэмцээнд оролцсон нийт баг тамирчдад амжилт хүсэв. 
Хаалтын ажиллагаан дээр шалгарсан баг тамирчдад баяр хүргэж шагнал гардуулав. Тэмцээн зохион байгуулалт сайтай явагдсаныг албаны дарга дүгнэж баяр хүргэж тэмцээн өндөрлөлөө.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...