Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны байранд ТҮЦ машин байрлууллаа
Тус албаар үйлчлүүлж буй иргэдэд Төрийн үйлчилгээг ойртуулах мэдээлэл лавлагааг хурдан шуурхай хүргэх зорилгоор Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машин байрлууллаа. Тус машинаас Төрсний бүртгэлийн лавлагаа, Оршин суугаа хаягийн тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Гэрлэлтийн лавлагаа, Үл хөдлөхийн лавлагаа, Хуулийн этгээдийн лавлагаа, Цахилгааны төлбөр, Ачааны авто машины зөвшөөрөл, НӨАТУС, Жолоодох эрхийн лавлагааг авах боломжтой юм.