Өр төлбөргүйн лавлагааг ШШГЕГ-ын II байрнаас олгож байна

Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр иргэн, хуулийн этгээдийг бусдад төлбөргүй эсэхийн тодорхойлолтыг ШШГЕГ-ын хоёрдугаар байрнаас олгоно. 

Лавлагаа, мэдээлэл олгох үндэслэл:

          - Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр

          - Төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар

Бүрдүүлэх материал:

Иргэн:
           - Иргэний цахим үнэмлэх

           - Хураамж төлсөн баримт

Хуулийн этгээд:
           - Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

           - Хуулийн этгээдийн хүсэлт, төлөөлөгчөөр дамжуулж тодорхойлолт хүсч байгаа бол итгэмжлэл

           - Хураамж төлсөн баримт

Хураамж: 
            Банк: Голомт банк
            Нэр: ШШГЕГ-Шийдвэр гүйцэтгэх газар
            Данс: 1405103951 тоот данс

Тодорхойлолтын хүчинтэй хугацаа:

          Лавлагаа, мэдээлэл олгосон өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Лавлах Утас : 70001480

Хаяг :
          Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айл, ШШГЕГ-ын хоёрдугаар байр
 

Мөн Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авах боломжтой.