Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэргэжлийн эмчийн сургалт боллоо
Ажилтан албан хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нас баралтын гол шалтгаан болоод байгаа хорт хавдар болон бусад өвчлөлүүдийн талаарх цогц ойлголтыг өгч, ажилтан албан хаагчдыг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэхэд туслах, улмаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт амжилттай боллоо. Элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд 1-рт, ходоодны өвчний нас баралтаар дэлхийд 1-рт, таргалалт өвчнөөр Азт тивдээ 1-рт бичигдэж байгаа нь Монгол улсын ЭМЧ болон холбогдох байгууллагууд, ард иргэдийн хувьд томоохон асуудал болоод байна. 
Сургалтыг "Топ Веллнесс Трейдинг" компанийн эмч Б.Дугархүү удирдан явууллаа.