ШШГБайгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн нэрэмжит тэмцээн болж өндөрлөлөө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн нэрэмжит хотын бүсийн сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Баруун, зүүн, төвийн бүс болон хотын бүсээс шалгарсан 20 гаруй хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжүүдийн 200 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Гар бөмбөгийн эрэгтэй ангилэлд нэгдүгээр байрт Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, хоёрдугаар байрт Хорих 401 дүгээр анги, гуравдугаар байрт Говь-Алтай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, эмэгтэй ангилалд нэгдүгээр байрт Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба, хоёрдугаар байрт Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, гуравдугаар байрт Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба буюу Хорих 423 дугаар анги, сагсан бөмбөгийн эрэгтэй ангилалд нэгдүгээр байрт Булган аймаг дахь Хорих 439 дүгээр анги, хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр анги, гуравдугаар байрт Хорих 445 дугаар анги, эмэгтэй ангилалд нэгдүгээр байрт Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, хоёрдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, гуравдугаар байрт Хорих 427 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Эмэгтэй гар бөмбөгийн 1 дүгээр байранд шалгарсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Ж.Ариунзаяа ахлагчтай баг.