Онцгой байдлын үед ажиллах дадлага сургууль амжилттай явагдлаа

Монгол улсын засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмаар жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх 7 хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулдаг. Онцгой байдлын ерөнхий газраас явуулж буй гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль 2016 оны 03 сарын 24-ний өдөр болж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны нийт алба хаагчид амжилттай оролцлоо. 

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...