Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдад шагналын хур буулаа
“Монгол цэргийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй зарим алба хаагчиддаа цэргийн цол олгож, шагнаж, урамшуулах ёслолын ажиллагаа 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр боллоо.
 
Хугацааны цэргийн "Ахлах дэслэгч" цолоор автын механик, дэслэгч С.Баттулга, "Ахлагч" цолоор нярав, дэд ахлагч Б.Нарантуяа, туслах ажилтан, дэд ахлагч М.Оргил нарт цол олголоо. 
Мөн Салбарын тэргүүнийн ажилтан тэмдэгээр Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Н.Уранчимэг, Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.Анхтуяа, шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаяр, "Хүндэт" тэмдэгээр тооцооны нягтлан бодогч, ахмад Т.Отгонбаяр, шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол, "Баярын бичиг"-ээр шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Ариунаа, шийдвэр гүйцэтэгч, дэслэгч Э.Ганчимэг нарыг тус тус шагнаж урамшууллаа.