3 сарын болзолт уралдааны дүн гарлаа

 

Нийт шийдвэр гүйцэтгэгчдийн дунд зарласан 3 сарын болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийг хангаж, ажлын идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж тэргүүн байранд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Наранчимэг, 3 дугаар байранд Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нар шалгарлаа. Шалгарсан гүйцэтгэгч нарт орон сууцанд дугаар харгалзахгүй хамрагдах эрх болон зуслангийн газар эзэмших эрхээр шагнаж батламж гардууллаа.