Архивын улсын үзлэг явагдаж байна
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
 
Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлт, архивын ажлыг улам сайжруулах, байгууллага, иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, албан хэрэг хөтлөлт, архивын ажлыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор дээрх үзлэгийг зохион байгуулж байна.
 
Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2015 оны 10 дугаар сарын 06-аас 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрүүдэд ажиллаж байна.